ТАНИЛЦ: Өглөөний дасгал хийх боломжтой байршлууд

Нийслэлийн биеийн тамир спортын хорооноос “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрт зохион байгуулж байна. Улаанбаатар хотод тогтмол дасгал хийх боломжтой байршлыг НБТСХ-ноос мэдээлсэнтэй танилцана уу.
Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт;
Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 06:30 цагт;
Баянгол дүүрэгт 12, 13, 14 дүгээр хорооны 40 дүгээр сургууль, Ачлал их дэлгүүрийн арын байрнуудын дунд байрлах чийрэгжүүлэлтийн талбайд өглөө бүр 07:00 цагт;
Баянзүрх дүүрэгт 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр өглөө 07:00 цагт;
Налайх дүүрэгт Соёл урлагийн ордны урд талбайд өглөө бүр 09:00 цагт;
Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн талбай болон 1-6, 8, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт;
Хан-Уул дүүрэгт 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд, Даваа, Лхагва, Баасан гаригт өглөө бүр 08:00 цагт;
Сүхбаатар дүүрэгт 6 дугаар сургуулийн гаднах талбайд өглөө бүр 07:00 цагт;
Сонгинохайрхан дүүрэгт 17 дугаар хороо “Өнөр цогцолбор” 83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 07:00 цагт тус тус өглөөний дасгал хийх боломжтой.
Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллгааг сурталчлах эдгээр арга хэмжээнүүдийг нийслэлийн есөн дүүргийн спорт талбайд зохион байгуулж байгаа юм.



