Лейкерс Рокетсийг хожиж цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ

Бусад
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/d-2020-09-09-115610-379981693.jpeg


Өрнөд бүсийн хоёрдугаар шатны Лейкерс, Рокетс багуудын цуврал 1:1-ээр тэнцээд байсан. Харин өнөөдөр цувралын гуравдахь тоглолт болж тус тоглолтонд 112:102 харьцаатайгаар Лейкерс илүүрхлээ. Лейкерсээс Леброн Жеймс 36 оноо авсан бол Энтони Дэвис 26 оноо, 15 самбар авч багаа хожилд хөтөллөө. Харин Рокетсийн хувьд Жеймс Харден 33 оноо 9 ашигтай дамжуулалт, Рассел Вэстбрүүк 30 оноо авсан хэдий ч хожигдлоо. Мөн тоглолтын дөрөвдүгээр үед багийн шилдэг хамгаалагч Роберт Ковингтон Энтони Дэвистэй мөргөлдөж нүүрээ цохиулан тоглолтыг орхисон муу мэдээтэй байна.