“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/119032952_3116386305154542_5026179434515213947_n-2020-09-09-160124-774201674.jpeg

“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн 7 дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх/ хэрэгжүүлж байна.

legacy:upload/images/ni/2020/09/09/119047832_3116384221821417_362456117369110977_n-160101-577722127.jpeg

Дээрх төсөлд хамрагдах 7000 нэн ядуу эмзэг бүлгийн өрхийн судалгааг дүүрэг, хороодоор дамжуулан сонгон авч шаардлагад нийцсэн эсэхэд мониторинг хийлээ.

Төслийн хүрээнд 7000 өрхөд 8 төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд эхний ээлжид хэрэгжүүлэх “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн асуудлаар хороодын нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр хангах сургалт зохион байгуулна.

7 хорооны нийт 144 хорооны нийгмийн ажилтнуудад зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх аргазүйн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 09, 10, 11-ний өдрүүдийн хооронд зохион байгуулагдах юм гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.