“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/гэр2-2020-09-10-112957-1046303823.jpeg

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна. Уг төсөл нь

legacy:upload/images/ni/2020/09/10/гэр-112723-311530695.jpeg

“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн 7 дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх/ хэрэгжүүлж байна.

Дээрх төсөлд хамрагдах 7000 нэн ядуу эмзэг бүлгийн өрхийн судалгааг дүүрэг, хороодоор дамжуулан сонгон авч шаардлагад нийцсэн эсэхэд мониторинг хийжээ.

Төслийн хүрээнд 7000 өрхөд 8 төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд эхний ээлжид хэрэгжүүлэх “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн асуудлаар хороодын нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр хангах сургалт зохион байгуулах юм.

7 хорооны нийт 144 хорооны нийгмийн ажилтнуудад зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх аргазүйн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 09, 10, 11-ний өдрүүдийн хооронд зохион байгуулагдана.

Эх сурвалж: Нийслэлийн ГБХЗХГ

Л.Дэлгэрмаа