Коронавирусний 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эдгэрчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/EMY_4886-2020-09-15-124937-85905932.jpeg

Монгол улсад коронавирусний нийт 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс хяналтад 10, гэрийн ажиглалтад 14 хүн байгаа бол 227 хүний ажиглалтын хугацаа дууссан аж. ХӨСҮТ-д одоогоор 10 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.

legacy:upload/images/ni/2020/09/15/жэа-124532-422469235.jpeg

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд халдвартай тохиолдол гараагүй байна.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                       Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 267 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн нас барсан байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт нэг мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.