Цай Вэньруй: Монгол хэл, бичгийг заах цаг өөрчлөгдөөгүй, Монгол хэлийг хязгаарласан зүйл огт байхгүй

Нийгэм
admin
Унших: 3 мин 17 сек
20
legacy:resources/images/news/хятад-2020-09-15-140623-1752051142.jpeg

БНХАУ-ын Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэньруйгийн Өвөрмонголд хэрэгжүүлж буй хэлний бодлого болон "Ногоон гарц" журмын тухай "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаас онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

-Өвөрмонголд явуулж буй хос хэлний бодлогын тухайд-

-Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Си Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдлээс хамаардаг.

-Хятадын Төрийн зөвлөл нь сурах бичгийн асуудалд өндөр ач холбогдол өгч 2017 онд Үндэсний сурах бичгийг зөвлөлийг байгуулан их дээд, дунд болон бага сургуулийн сурах бичиг гаргах, менежмэнтийг илүү сайжруулах, төр засгаас стратеги, төлөвлөгөө , нэгдсэн удирдамжийг бэхжүүлсэн. 2017 оны есдүгээр сараас улсын хэмжээнд бүх бага сургуулиуд  Үндэсний сурах бичгийн комиссоос гаргасан хэл бичиг, ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн сурах бичгийг хэрэглэхээр болсон. Өвөрмонголд үйл ажиллагаа явуулдаг бага, дунд сургуулиуд ч уг сурах бичгийг зэрэг хэрэглэхээр болсон.

-Нэгдсэн сурах бичиг бол улсын хэмжээний албан ёсны сурах бичиг.

-Өмнөд Монголд Үндэсний сурах бичгийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу, үндэстний цөөнхөд шударга чанартай боловсрол олгох үйл хэрэгт өндөр хариуцлагатай хандаж улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролын түвшин болон үндэсний цөөнхийн хэлээр боловсрол олгодог сургуулиудын бодит нөхцөл байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр хэл бичиг ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичиг хэрэглэх журмыг 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг тогтвортойгоор ахиулах санал гаргасныг Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрсөн.

-Өмнөд Монголын засаг захиргаанаас боловсролын танхимыг ӨЗО-д үндэстний цөөнхийн хэл дээр боловсрол олгох сургуулиудын анхан, дундын нэгдүгээр ангийн сурагчид улсын нэгдсэн хэл бичиг, сурах бичиг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан гаргахыг хүлээн зөвшөөрсөн.

-Энэхүү ажил бол улсын хэмжээний болон ӨЗО-ны боловсролын ажилд гаргасан чухал шийдвэр юм. Энэ нь үндэстний цөөнхийн нийтээр хэрэглэдэг хэл бичгийн чадварыг сайжруулах, үндэстний нутаг дэвсгэрийн хүн ам хийгээд сурагчдын бодит шаардлага юм.

-Бид албан хэрэгжүүлээгүй. Шат шатандаа хэрэгжүүлсээр ирсэн зүйл. Бага сургуулийн 2-р ангид хятад хэлийг заадаг байсан бол нэгдүгээр ангиас эхлэн нийтийн хэлээр хичээл заана. Бусад хичээлийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт ороогүй. Монгол хэл, бичгийг заах цаг өөрчлөгдөөгүй. Монгол хэлийг хязгаарласан зүйл огт байхгүй.

-Үндэстний цөөнх нийтээр хэрэглэдэг хэлийг сайн сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг авах, нийгэмд хөл тавихад тустай.

-БНХАУ олон үндэстэнтэй. Хуулиараа тэдний эх хэлээ ашиглах эрхийг хамгаалдаг. Дэлхийн бүх улс орнуудын адил иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэлийг сурах үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг.

-Энэ шийдвэрийг Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөн хүмүүс эсэргүүцсэн. Энэ талаар Монгол улсад маш их шуугьж байна. Ялангуяа энэ улсын ерөнхийлөгч байсан хүн нийтэд ташаа мэдээлэл өгч байгаад туйлын их харамсаж байна. Тэр хүн ерөнхийлөгч байхдаа Өмнөд Монгол Хятадын салшгүй хэсэг гэж хэлдэг байсан. Одоо ингэж хоёр нүүр гаргаж болохгүй.

-Өмнөд Монголд болж байгаа үйл явдлын талаар худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж байгаа нь хоёр улсын харилцааг хурцадмал болгож болзошгүй.

-Казак үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил өвөрмонголчууд хятад хэлээр ярьж чадахгүй бол манай улс ажил явуулахад хүндрэлтэй.

-Нүүрс экспортын тухайд-

-Цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулах,  халдвар хамгааллын шаардлагыг хангасан нөхцөлд үйлвэрлэлийг сэргээх үүднээс Хятадын талаас “Ногоон гарц” журмыг санаачилсан. Ганц мод,  Гашуунсухайт боомтын ажиллах цагийг сунгасан. Одоо хилээр 2000 гаруй нүүрс тээвэрлэлтийн машин гарч байна. Энэ нь цар тахлын үеийн хамгийн өндөр тоо.

 "Ногоон гарц" нь хүмүүс, автотээвэр, худалдааг зохицуулна. Харин шуурхай гарц нь зөвхөн хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаг. БНХАУ зөвхөн Монгол улстай уг журмыг хэрэгжүүлж байгаа юм.

-Цар тахлын улмаас нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг байхгүй болж байна. Өмнө нь танай талд нүүрс овоордог байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс авсан дороо зарагдахгүй болоод байгаа нь бидний ч асуудал болоод байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэцэгмаа

    ӨВӨРМОНГОЛТОЙ КАЗАХУУДЫГ АДИЛТГАЖ БОЛОХГҮЙ. Сүүлийн үед бидний мах цусны тасархай өвөрмонголчуудын монгол хэл бичгээр ярьж бичихийг хятадын засгийн газраас хорьж байгаа талаар сошиалаар их шуугиж байна. Гэтэл зарим нөхөдүүд Баян-Өлгийн казахууд ч ингэх ёстой гэх мэтээр бичиж эхэллээ. Мэдэхгүй гай л гэж ойлгоё доо. Олон улсын хууль дүрэм гэж нэг юм бий. Түүнийг манайхан мөрдөх ёстой. Хамар дор хагархай хэнгрэг бий гээд хадуураад байж болохгүй. Олон улсад Minority ба Native гэсэн үндсэн хоёр эрх зүйн хоёр ойлголт байдаг. Ийм эрх зүйн баримттай тулдаа л европын улс орнууд лалын ерөнцөөс сая саяаараа цагаачлан дүрвэн ирж байгаа цагаачдийн үйл ажиллагааг чадан ядан тогтоон барьж байна. Minority гэдэг ойлголт нь гаднаас дүрвэн ирсэн хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг бөгөөд тэдэнд ямар нэгэн тусгай эрх олгодоггүй байна. Эрх зүйн үүднээс тийм эрх ямар ч улс хүлээдэгүй. Өнөөдөр исламын улс орнуудаас европын улсуудад олон сая хүмүүс дүрвэн ирж суурьшиж байна. Тухайлбал Сири, Палестинаас Герман болон европын аль нэг улсад дүрвэж ирж байгаа хүмүүст европын улсууд газар нутгаасаа тусгай нэг муж тэдэнд зориулан байгуулж , өөрийнхөө хэлээрээ ярих, мэдээлэлийн хэрэгслээр тухайн хэлээр нь мэдээлэл өгөх, төр засагт нь төлөөлөлтэй байх эрх хэзээ ч олгодоггүй. Харин манайх л бүхэл бүтэн аймаг байгуулж өгч дэлхийд байхгүй асар том нигүүсэлийг казахуудад үзүүлж байгаа юм. Энэ нь цаашдаа ямар гай тарихыг хэн ч өнөөдөр үл мэднэ. Minority нь зөвхөн соёлын хувьд л цөөнх боловч эрх зүйн хувьд тухайн улсаас иргэншлээ олж авсан өөр өөр үндэстэнүүдийг хэлдэг байна. Эдгээр үндэстэнүүд нь үндэсний цөөнх биш. Үүнд манайд байгаа казахууд орно. Энэ нь үндэсний цөөнх биш, харин соёлын цөөнх юм. Түүнчлэн Native гэдэг статус олон улсад байдаг байна. Энэ нь өөрийнхөө язгуурын үндсэн нутаг дээрээ амьдарч байгаа боловч бусад улсын мэдэлд очсон ард түмнийг хэлдэг байна. Эдгээр ард түмэн нь тусгай эрх эдэлдэг, Засаг захиргааны нэгжтэй, үндсэн хэлээрээ мэдээлэл явуулах, авах, засаг төрд нь өөрсдийн төлөөлөлтэй, сургуульд үндсэн хэлээрээ боловсрол олох гэх мэт олон эрх эдэлдэг байна. Ийм ард түмнийг “Үндэсний цөөнх” буюу Native статус гэдэг байна. БНХАУ-д амьдарч байгаа Өвөр монголчууд, ОХУ-д амьдарч байгаа Буриадууд энэ ангилалд ордог байна. Гэтэл манайд ямар байгаа билээ? Манай үндсэн хуулийн 8-р зүйлийн 2 дохь заалтанд хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах... Монгол улсын Хүний эрхийн байгууллагын баримт бичигэнд цөөн тоотой учраас үндэсний цөөнх гэнээ... гэх мэт Олон улсын баримт бичгийг зөрчсөн бичиг баримт гаргаж байгаа нь цаашдаа улс орны эрх ашгийг зөрчиж, нэгдсэн улсын эрхийг холбооны улсын шинж рүү шилжүүлж, нутаг дэвсгэр салгах байдал руу түлхэх болохыг төрийн том хоосон толгойтнууд ойлгох цаг ирсэн.

  • З
    Зочин

    hyatad helnii tsagiig nemj hyatad heliig hyatad bagsh zaahaar bolj bga,mongol hel ayandaa shahagdana