Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/127f5b6b769735af64cf69b83f6f6f8c_x3-2020-09-15-170919-840664194.jpeg

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоожээ.

Шалгалтаар найман нэр төрлийн эм худалдаалж байсныг хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн МХГ