"Соёлын цаг" аянд “Хөх нар” Монголын контемпорари урлагийн төв нэгдлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/хөх нар6-2020-09-15-182952-102092855.jpeg

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна. Өнөөдөр тус аянд “Хөх нар” Монголын контемпорари урлагийн төв нэгдэж  Land Art-/газар орон зайн урлаг /, Installation-/өрөг байршлын урлаг/, Performance-/үйл хөдлөлийн урлаг/, Dijital art-/Видео, дижитал, фото урлаг/, Sound art-/Дуу авианы урлаг/, Poem-/яруу найраг/, Мusic and song-/Дуу, хөгжим/, Public and Street art-/Гудам орон зайд нийттэй харилцах урлаг/ зэрэг төрлүүдээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд хотын алслагдан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд өрөг урлаг, үйл хөдлөлийн урлаг, медиа урлаг, хөгжим, дуу, зэрэг олон нийттэй харилцах орчинд урлагаар үйлчлэх хөтөлбөрт мэргэжлийн 12 уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм.

Контемпорари урлаг нь нэг хэвийн ойлголтыг задалж өгдөг  урлаг юм. Жишээлбэл, хүн орчинтойгоо хэлбэр, өнгө, хөдөлгөөнөөр харьцаж байдаг учраас харагдаж байгаа зүйлсийнх нь тухай тогтсон нэг ойлголт хүний сэтгэхүйд суусан байдаг. Харин энэ урлаг нь энэхүү тогтсон сэтгэлгээг задалж өгдөг байна.

legacy:upload/images/ni/2020/09/15/хөх нар1-181710-1808617630.jpeg legacy:upload/images/ni/2020/09/15/хөх нар2-181727-1808916998.jpeg legacy:upload/images/ni/2020/09/15/хөх нар3-181743-673782662.jpeg legacy:upload/images/ni/2020/09/15/хөх нар4-181802-214989983.jpeg

Эх сурвалж: НСУГ