Үхрийн цул махны дундаж үнэ өмнөх жилийн энэ сараас 1.5 хувиар буурчээ

Хоосон
admin
Унших: 1 мин 18 сек
00
legacy:resources/images/news/үхрийн мах-2020-09-16-111745-686685236.jpeg

Улаанбаатар хотод худалдаалж буй үхэр, хонины махны үнийг өмнөх онуудын үзүүлэлттэй харьцуулан гаргасан статистик мэдээллийг хүргэж байна.

legacy:upload/images/ni/2020/09/16/улаанбаатар үхэр цул-105019-268316110.png

Үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2020 оны 8 дугаар сард 13,664 төгрөгийн үнэтэй байгаа нь 2017 оны энэ сараас 60.5 хувь, өмнөх жилийн энэ сараас 36.9 хувиар өсөж, 2019 оны 8 дугаар сараас 1.5 хувиар буурсан байна.

legacy:upload/images/ni/2020/09/16/үхэр ястай-110532-1808795021.png

Үхрийн ястай 1 кг махны дундаж үнэ 2020 оны 8 дугаар сард 11,751 төгрөгийн үнэтэй байгаа нь 2017 оны 8 дугаар сараас 59.4 хувь, 2018 оны 8 дугаар сараас 43.0 хувь, 2019 оны 8 дугаар сараас 1.9 хувиар өссөн байна.

legacy:upload/images/ni/2020/09/16/улаанбаатар хонь-105104-484454134.png

Хонины ястай махны 1 кг дундаж үнэ 2020 оны 8 дугаар сард 9864 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 2017 оны 8 дугаар сараас 54.3 хувь, 2018 оны 8 дугаар сараас 41.4 хувь, 2019 оны 8 дугаар сараас 1.7 хувиар тус бүр өссөн байна.

legacy:upload/images/ni/2020/09/16/аймгуудад хонины мах-105244-884617170.png

Аймгуудад 2020 оны 8 дугаар сард зарагдаж буй хонины ястай 1кг махны дундаж үнэ нь жилийн өмнөх үнээс дунджаар 603 төгрөгөөр их байна. Хонины ястай 1кг махны дундаж үнэ 2020 оны 8 дугаар сард Баянхонгор аймагт 7122 төгрөг байгаа нь хамгийн доод үнэ бол хамгийн дээд үнэ нь Говьсүмбэр аймагт байгаа юм.

legacy:upload/images/ni/2020/09/16/улаанбаатар бенкин-105153-694507705.png

Харин нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2020 оны 8 дугаар сард 1404 төгрөг байгаа нь 2017 оны 8 дугаар сараас 13.9 хувь, 2018 оны 8 дугаар сараас 22.8 хувь, 2019 оны 8 дугаар сараас 23.4 хувиар буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ