Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MPA-PHOTO-2016-2048-2020-09-17-090554-1130313535.jpeg

Зургийн эх сурвалж: mpa.gov.mn

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн 2 настнуудын бүртгэлийг 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний 14 цаг хүртэл цахимаар зохион байгуулахаар болжээ. Тодруулбал,

www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар орж элсэх хүсэлт гаргах бөгөөд элсэх хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана. Бүртгэлд 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх шаардлагатай юм.

09-р сарын 18-21-ний өдрүүдэд цэцэрлэг бүрт иргэдэд туслах ажилтан 09:00-18:00 цагийн хооронд  ажиллах юм.

legacy:upload/images/ni/2020/09/17/цэцэрлэг-085557-619074780.jpeg

Эх сурвалж: НГБХЗХГ