ЭМЯ: 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/нямхүү-2020-11-11-122537-1913139882.jpeg

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Иймд Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 311 ба үүнээс 301 нь эдгэрлээ.

Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийхээр болсон.

legacy:upload/images/ni/2020/09/17/эмя-113818-1766124240.jpeg