Гадаад иргэдийн визний хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/гадаад иргэн-2020-09-17-131815-1439662200.jpeg

Манай улсад богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар болжээ.

Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарын 31 дуустал сунгах болсонтой холбогдуулан дээрх сунгалтыг хийж буй талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлсэн байна. Энэхүү шийдвэрт Монгол Улсад оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэд хамрагдаж байгаа юм.