Фото: Өнөөдөр маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр

Нийгэм
admin
Унших: 2 мин 2 сек
00
legacy:resources/images/news/16377a31a7168793b33936b13dbd8fc2-2020-09-17-150146-254633512.jpeg

Өнөөдөр (2020.09.17) төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиож байна. Энэ өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд "Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.

legacy:resources/images/photo_content/43b2c7f3-3d7d-4b58-9bfe-477ce71738fb-2020-09-17-150307-1117776286.jpeg

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол оронд боловсрол соёлын үрийг таригч, ургуулан тордогч, шимийг хүртээгч байсан тухай, Ардын боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлж, МУИС, АШУҮИС, ШУА-ийг байгуулж, сансар огторгуйд мөрөө гаргасан дэлхийн цөөн орны нэг нь Монгол Улс болсон тухай дурдлаа.

legacy:resources/images/photo_content/110ae7de14db791a0a4560669f36d183-2020-09-17-150341-1130673203.jpeg legacy:resources/images/photo_content/5a5baf0d-33ac-4d84-a727-4ebdaf8d414c-2020-09-17-150421-153463833.jpeg

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ " Ю.Цэдэнбал Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 гаруй оронтой дипломат харилцаа тогтоох, бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр Монгол Улсаа элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн хүн" гэдгийг онцлов. 2020.09.17

legacy:resources/images/photo_content/f89df00115860de9699f7ad1637c8f23-2020-09-17-150448-1036216392.jpeg

Хөдөөг хоршооллох, нэгдэлжих хөдөлгөөн, атрыг эзэмших, мах, сүү, төмс, хүнсний ногоо, гурил будаа гээд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох түүхэн зорилт Ю.Цэдэнбалын үед л амжилттай хэрэгжүүлсэн юм.

legacy:resources/images/photo_content/cf4b2340-6f3b-4755-a519-0386d576a232-2020-09-17-150513-1300982912.jpeg

Хүн амын дөнгөж 1 хувь нь эх хэлээрээ уншиж, бичиж байсан Монгол орныг бүх иргэн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болгож, ЮНЕСКО-гийн шагнал хүртэх хэмжээнд хүргэсэн гавьяа түүний нэр, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.

legacy:resources/images/photo_content/107a5867bc0be7e44c5deeb80cbef3c4-2020-09-17-150527-1907744826.jpeg

Тархай бутархай хувийн аж ахуйтан давамгайлсан мал аж ахуйн орныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон орон болгон хувиргах, хөгжүүлэх их үйлсийг Ю.Цэдэнбал толгойлон зохион байгуулсан нь түүхэн үнэн юм.

legacy:resources/images/photo_content/3855d36a-e51f-40b5-9889-5ed8ff2e2493-2020-09-17-150553-1865923346.jpeg

2020.09.17. "Цэдэнбал академи"-ийн гишүүд, олон нийт цэцэг өргөн хүндэтгэлийн ёслолд оролцов.

legacy:resources/images/photo_content/73a9f62a214040a4c6f8994f91a670ac-2020-09-17-150610-213371623.jpeg legacy:resources/images/photo_content/3394e8f427bc045d13afacfaace1fce9-2020-09-17-150632-1546013650.jpeg

Одоогийн Увс аймгийн Давст суманд 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. Түүний гэргий орос хүн бөгөөд Анастасия Филатова Цеденбал юм.

legacy:resources/images/photo_content/77e8729bea95adb02a310e7d081c385c-2020-09-17-150707-780158253.jpeg

1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож маршал Хорлоогийн Чойбалсангийн халааг авсан юм.

legacy:resources/images/photo_content/tsedenbal-old-mongol-2020-09-17-150733-1445407018.jpeg legacy:resources/images/photo_content/0360b200-1b52-420d-91d2-9a2825165404-2020-09-17-150816-1743412605.jpeg

1940 оноос 1984 он хүртэл Бүгд найрамдах Монгол ард улсыг удирдаж байлаа. Тэрбээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажилласан юм.