Миами Хит цувралд 2:0-ээр тэргүүлж эхэллээ

Бусад
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5555555-2020-09-18-094200-1433620799.jpeg

Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын хоёр дахь тоглолтод Миами Хит Бостон Селтиксийг 106:101 харьцаатайгаар буулган авлаа. Цувралын хоёр дахь тоглолт эхний тоглолтын адил мөн л ширүүн тэмцэл дунд сүүлийн мөчид шийдэгдлээ. 
Миамигаас Бам Адэбаю 21 оноо, 10 самбар Горан Драгич 25 оноо 5 ашигтай дамжуулалт хийж багаа оноо авалтаар тэргүүлжээ.
Бостонгоос Кэмба Уокэр 23 оноо авсан бол Жэйсон Тэтум 21, Жэйлэр Броун 21 оноог тус тус авсан байна.