Тусгай үүргийн онгоц Истанбул руу хөдөллөө

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/IMG_5770-scaled-2020-10-01-092843-1596472402.jpeg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 9 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана  гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.