Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Р.Бозикийг сонголоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5f65a39e87c65-2020-09-19-144445-701526912.jpeg

Монголын хөл бөмбөгийн холбооны /МХБХ/ Зөвлөлийн хурал энэ сарын 16-нд болж UEFA PRO зэрэглэлтэй МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан Словак мэргэжилтэн Растислав Бозикийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо.

Мөн МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн гавьяат тамирчин, Азийн хөл бөмбөгийн холбооны А ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учралыг эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томилжээ.