Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчилж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ed4815dc1713e9c04ddc87681f3fd344-2020-09-20-194701-2025036726.png

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Москва хотын “Домодедово” нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид угтан авчээ. 

Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзах ажээ.

legacy:upload/images/ni/2020/09/20/5f6733b88735d-194559-1692396619.png