Лейкерс хожиж цувралын харьцаа 2:0 боллоо

Бусад
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/aa-2020-09-21-103117-869266577.jpeg

Өрнөд бүсийн аваргын төлөө Лейкерс, Наггетс багуудын цувралын хоёр дахь тоглолт болж 105:103 харьцаатайгаар эцсийн мөчид Лейкерс хожлоо. Лейкерсээс Энтони Дэвис 31 оноо, 9 самбар аван тоглолтын эцсийн мөчид хожлын шидэлт амжилттай болгосон бол Леброн Жеймс 26 оноо, 11 самбар авлаа.

Харин Наггетсийн хувьд Никола Йокич 30 оноо, 9 ашигтай дамжуулалт  Жамал Мюрей 25 оноо 6 самбар авсан үзүүлэлттэй байна. Ингэснээр цувралын харьцаа 2:0 болж Лейкерс тэргүүллээ хадгалан үлдлээ.

Хожил байгуулсан талаараа Энтони Дэвис: Бид энэ хослолтой (MAMBA) хэзээ ч хожигдохыг хүсдэггүй.