Turquoise hill resources компанийн ТУЗ-д Алфи Григгийг томилжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-09-21-115046-1937805191.jpeg
legacy:upload/images/ni/2020/09/21/2-114249-822940032.jpeg

"Оюутолгой"-н 66 хувийг эзэмшдэг Turquoise hill resources компанийн ТУЗ-ийн гишүүн Алан Чиргвинийг өөрийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн пүрэв гарагт чөлөөлснийг цахим хуудаснаа мэдээлсэн. Тэрбээр дээрх компанийн ТУЗ-д 2018 оны есдүгээр сараас хойш ажилласан байна. Тэгвэл Turquoise hill resources компанийн ТУЗ-д Алфи Григгийг томилсныг мөн тэмдэглэжээ.

Алфи Григг нь уул уурхай, эрчим хүч, технологийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай аж. Тэрбээр өдгөө "Rio tinto"-гийн хөнгөн цагааны бизнесийн Номхон далайн орнуудыг хариуцсан зөвлөх юм байна.