АНУ-д виз мэдүүлэх иргэдийн ярилцлага товлох хугацааг сунгалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/asddd-2020-09-21-154858-616508609.jpeg

Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамны зүгээс олон тооны виз мэдүүлэгчид визийн хураамж төлсөн хэдий ч ярилцлагын цагаа товлохоо хүлээж байгаа билээ. Энэ талаар мэдээллийг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам: "ЭСЯ-ны визийн бүх үйлчилгээг энгийн горимд аюулгүй түргэн шуурхай хүргэхээр хичээнгүйлэн зорьж байгаа. ЭСЯ -ны Консулын үйлчилгээ зогссоны улмаас ярилцлагын цаг товлох боломжгүй үлдсэн виз мэдүүлэгчдэд цаг товлох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд визийн хураамж (MRV) -ийн хүчинтэй хугацааг 2021 оны 12 сарын 31 хүртэл сунгаж байна. Визийн үйлчилгээ энгийн горимд шилжих тухай шинэ мэдээ мэдээллийг ЭСЯ -ны цахим хуудаснаас  https://mn.usembassy.gov/ тухай бүрд харах боломжтой." хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам