Олимпын хороо, МИАТ компанитай харилцаагаа өргөжүүлнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/c23fde138f7e36757b2c38d681134e26-2020-09-22-144622-1952156212.png

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг өнөөдөр “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал солилцжээ.

МҮОХ, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай олон жилийн турш найрсгаар хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд спорт-олимпизмыг сурталчилах, МИАТ-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөх, нислэгийн сэтгүүлийн спортын сэдэвт мэдээллийг нэмэх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэх, ойрын үед МҮОХ, МИАТ-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцжээ.