"Өргөөгийн гудамж"-ны авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
20
legacy:resources/images/news/712-1538529362avtobus-2020-09-23-102844-889279990.jpeg

“Өргөөгийн гудамж”-ны авто замын хөдөлгөөнийг хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн замналд өөрчлөлт орохоор болсон байна.

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 13 дугаар хороо,“Өргөөгийн гудамж”-ны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Иймд авто зам засварын ажил хийгдэх явцад нийтийн тээврийн үйлчилгээний Ч:52 "3.4 хороолол-Тэнгис кино театр - Зайсан" чиглэлээр зорчих иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг “Нийтийн тээврийн үйлчилгээний газар”-аас анхаарууллаа.

legacy:upload/images/ni/2020/09/23/119779211_4824341864305540_7943145907282432851_o-102459-1110873543.jpeg