“Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1513332083logo-2020-09-24-100545-1497715887.jpeg

Иргэн О.Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоосон байна. Уг хэргийг  үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.