Согтуу жолооч гурван машин мөргөж 2 хүнийг гэмтээжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (1)-2020-09-23-164112-1624373505.jpeg

Согтуу жолооч зогсоолд байсан гурван машиныг мөргөж, хоёр хүнийг гэмтээжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Хөрш заан” хотхонд өчигдөр 21.30 цагийн орчим “Lexus RX350” маркийн автомашины жолооч Б нь хотхоны зогсоол дээр машинаа тавих гэж байхдаа 3 машиныг мөргөсөн байна. Улмаар 27-30 настай, 2 хүнийг гэмтээсэнхэрэг гарчээ.

Осол гаргасан жолооч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Тээврийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж байна.