18 настай хүүхэд машинд мөргүүлж амиа алдлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1513332083logo-2020-09-24-100545-1497715887.jpeg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 00:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очиж, “Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөснөөс суудлын автомашины жолооч 18 настай Д төмөр хийцэт хавчуулагдан нас барсан байсныг 13 минут ажиллаж, цогцсыг гарган, Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.