Үхэр хулгайлсан бүлэг этгээд баригджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5f6c7fa3323f2-2020-09-25-094727-788292528.jpeg

Хөвсгөл аймагт энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бүлэг этгээдүүд үхэр хулгай хийж яваад баригджээ.

“Бонго-3”  маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хот хоорондын замын Цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдад шалгуулахаас зайлсхийн зугтаасан байна. Тус тээврийн хэрэгслийг шуурхай эрэн сурвалжлан олж шалгахад нэр бүхий бүлэг этгээдүүд бусдын 3 тооны үхрийг хулгайлан, ачиж явсныг нь олж тогтоон гэмт хэргийг илрүүлж тус Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Одоогоор  гэмт хэргийн хохирогч тогтоогдоогүй байгаа ажээ.