Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Олон Улсын Математикийн олимпиадаас О.Мишээл алтан медаль хүртжээ
00

Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагджээ.
Энэ удаагийн олимпиадаас Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүлсэн байна.
Энэ жил Монгол Улсаас
М. Өнөболд, УБ-1-р сургууль
О. Мишээл, Шинэ-Монгол сургууль
А. Нямдаваа, Сант сургууль
Б. Хантүшиг, УБ-11-р сургууль
Б. Батсамбуу, Олонлог сургууль
Д. Энэрэлт, Сант сургууль төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүллээ.



