Сонгинохайрхан дүүрэгт 34 настай эмэгтэй Б гурван хүүхдийнхээ хамт угаартжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/4cc7f5c8056a8b3b97a0b6269eb4ad11_x3-2-2020-10-01-172043-519380553.jpeg

Өнгөрсөн бямба гаригт /2020.09.26/ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг 34 настай эмэгтэй Б гурван хүүхдийнхээ хамт угаартжээ.

Тэдэнд  нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар үзлэг хийж, “хөнгөн зэргийн хордлоготой” хэмээн эрэмбэлэсэн байна. Тухайн айл зуухны сойлтоо хаасан, угаар мэдрэгчийн зай нь дууссан байсан аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст  шалгаж байгаа аж_