"ТОП-100"-г тэргүүлэгчид шоронд, сүүл мушгигчид хөдөлмөрийн баатар

Улс төр
admin
Унших: 3 мин 59 сек
60
legacy:resources/images/news/viber_image_2020-09-26_13-25-30-2020-09-28-181702-1196329367.jpeg

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан зарим хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн захирал, ажилтнуудад төрийн шагнал гардууллаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол тэмдэгээр “Монос” группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Макс” группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Жигүүр гранд” компаний захирал Д.Баттөр нарыг шагнав. Мөн Монгол Улсын гавьяат цолоор 12 хүнийг шагнасан.

Монгол Улсын гавьяат цолоор шагнуулсан хүмүүсийн нэрс:

 Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,

“Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,

“Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,

“ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,

“Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор;

“Моннидер” ХХК-ийн захирал Энхбаатарын Алтанбагана,

“Түшиг групп” ХХК-ийн захирал Ганзоригийн Баттүшиг,

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Магваны Оюунчимэг,

“БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайхан нарыг Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор;

“Хурд групп” ХХК-ийн барилгын даамал Мятавын Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор;

“МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Дашдондогийн Баярсайханыг Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор тус тус шагнасан юм

Эх сурвалж: www.president.mn 

Тэгвэл олон нийтийн сүлжээгээр эдгээр шагнал хэр нүдээ олсон бэ? "Эм Си Эс"-ийн Ж.Оджаргал, "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан, "Мак групп"-ын Ц.Нямтайшир нар хаачив... Ерөнхийлөгч өөрийн талын бизнесмэнүүдээ шагнаад өрсөлдөгч нараа орхилоо гэсэн шүүмжлэл дэгдэв. Төрийн шагналыг олгохдоо тухайн салбарт оруулсан хувь нэмэр, хийсэн бүтээсэн зүйлийг нь харгалзаж олгох нь зүйн хэрэг. Гэвч эдгээр шагнал авсан эрхмүүд ялангуяа Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол тэмдэгээр шагнуулсан эрхмүүд бизнесийн ертөнцдөө топууд байж чадах  уу? энэ асуулт яах аргагүй нэхэл дагуулж байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнесийн салбарынхныг эрэмбэлдэг ТОП-100 аж ахуй нэгжийн жагсаалтыг жил бүр гаргадаг. Ингэж жагсаахдаа тухайн компаний борлуулалт, татвар төлөлт, ажлын байр гэсэн үндсэн гурван шалгуур дээр тулгуурладаг. Тэгэхээр Монголдоо л баялаг бүтээгчдээ олон талаас нь шүүн хийсэн бүтээснийг нь эрэмбэлдэг баримжаа нь энэ жагсаалт мөн гэхэд хилсдэхгүй. Гэтэл төрийн шагналыг энэ жагсаалтын эхнээс биш хойноос нь олгосон байгаа юм.

"ТОП-100 аж ахуй нэгжийн жагсаалтын эхний 10-т сүүлийн хэдэн жил тасралтгүй орж ирсэн "Оюутолгой" ХХК "Хаан банк" "Энержи ресурс" "АПУ" ХК "МАК Групп" "Шунхлай групп" "НИК Петровис" ХК-наас хөдөлмөрийн баатар, гавьяат төрсөнгүй. Олон жил ТОП-100-г тэргүүлж ирсэн "Эм Си Эс" Групп бүр сураг ч алга. Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулаад байгаа “Монос” компани энэ жагсаалтын 76-т “орсон бол "Макс групп"  “Жигүүр гранд” компани ТОП-100 жагсаалтанд багтаагүй байна. Харин гавьяат цолоор энгэрээ мялаасан Б.Мөнхзул захиралтай "Жүр үр" ХХК 74-т орсон байна.  ТОП-100 жагсаалтыг тэргүүлэгчид төрийн шагнал хүртэх нь бүү хэл харин ч гэсгээл шийтгэл амсаад байгааг дараах үйл явдлууд гэрчилнэ"

Тодруулбал оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүс өнөөдөр шагнуулах нь бүү хэл ээлж дарааллан шоронд илгээгдээд байгаа. Ж.Оджаргалын үүсгэн байгуулсан "Эм Си Эс групп" "Энержи ресурс"-ийн компанитай Ерөнхийлөгч маань олон жилийн өмнөөс төмөр замын асуудлаар “дидантай” явж ирсэн. "Эм Си Эс" групп саяхан олон улсын хөрөнгө оруулалтын томоохон сан болох Cerberus Capital Management /Cерберус/-тай гэрээ байгуулж тодорхой хувьцаагаа арилжсан, ингэснээр дэлхийд бүртгэлтэй нээлттэй компани болох үүд хаалгыг Монголоос анх удаа тогшиж байгаа билээ. Үүнийг "Эм Си Эс"-ийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал бизнест нь аюул учирч болзошгүй учраас хөрөнгөө нээлттэй хувьцаат компани болгох замаар олон улсын эрх зүйн хамгаалалтанд орж байна гэж тайлбарлах хүмүүс ч бий. "НИК петровис" ХК-ийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд шүүхээс С.Баяртай үгсэн хуйвалдаж Оюутолгойд шатахуун шахсан хэргээр 5 жилийн ял оноогоод байгаа. МАК компаний захирал Б.Нямтайширыг “цагаан суваргын ордоо өг” гэсэн шахаа ил далд энд тэнд өрнөх болсоор удсан, түүний хүү Н.Номтойбаяр ч мөн албан тушаалын хэргээр ял эдэлж байна. АПУ ХК, шунхлай группийн үүсгэн байгуулагч Г.Батхүүтэй Ерөнхийлөгч маань таагүй харьцаатай байсан нь үнэн. Г.Батхүү агсны талаар “тангарагийн буга” нэртэй баримтад кино хийсэн гэж Ц.Нямдорж хэвлэлээр ярьж байсан удаатай. Түүнчлэн архины бизнес эрхэлдэг хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хууль хүртэл санаачилж байв. Энэ бүхнээс үзвэл төрийн шагналд хувийн шүлтүүрээр хандсан байх магадлал маш өндөр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн цагт Монголын бизнесийн ноён оргилд зүй ёсоор тооцогдож маш олон хүнийг ажлын байраар хангаж явсан. Түүний үүсгэн байгуулсан компаниуд өнөөдөр ч Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа. Тэрээр бизнесийн жаргал зовлонг хамгийн сайн ойлгож хувийн хэвшлийнхнээ дэмжих ёстой хүний нэг яах аргагүй мөн. Гэхдээ түүний төр барьж байгаа үед Монголын топ аж ахуй нэгжүүд янз бүрийн дарамт шахалтанд орж, төсөл хөтөлбөр нь гацах, хураагдах ажиллагаа илт идэвхжиж эхэлсэн нь санамсаргүй хэрэг үү. Үүнийг улс төртэй холбож ойлгохоос өөр арга байхгүй. Тэгэхээр төрийн шагналыг ямар шалгуур олгосон бэ гэдгээ төрийн тэргүүн маань тайлбарлах л хэрэгтэй.  

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2020/09/29

    Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой хоёр чинь ТОП-100 н эхний 2 байршдээ. Тэргүүлэгчид нь л шагнал авсан юм биш үү

  • З
    Зочин2020/09/29

    Жигүүр Гранд шиг мөнчгөрөөрөө барилга бариад, олонд буян хийж байгаа компанийг ард түмний баялгийг ямар нэг аргаар өөрийн болгочхоод гадаадад зарж, хэдхэн гэр бүл, хэдхэн ам бүлээрээ дэндүү баяжиж байгаа МАК ЭМСИЭС тэй харьцуулж болохгүй ээ.Уул уурхайн баялгаар, төсвөөс байнга тэндэр авч томорсон компаниуд шүү дээ. Уул уурхайн төрийн өмчит Эрдэнэт, Эрдэнэс 5 толгойн төлөөлөл шагнагдсан нь зөв. Төсөвт наад магтаад байгаа баячуудын компаниудаас чинь хэд дахин илүү өгөөж өгдөг юм.

  • З
    Зочин2020/09/29

    Аливаа шагналд заавал хангах шалгуур гэж байдаг. Тэр шалгуураа даваад шагнагдсан хүмүүс шүү дээ. Хэн нэгнийг шагнал авахаар тэрийг ч шагнах байсан юм энийг ч шагнах байсан юм гээл бөөн хэл ам хийх юм. Хийсэн бүтээсэн юмтай сайхан л хүмүүс авсан байна. Хар хэл ам хийлээ гээд юу өөрчлөгдөх юм. Таалагдвал баяр хүргээд таалагдахгүй бол дуугүй л байж болдоггүй юмуу. Та юмуу таны таньдаг хүн заавал шагнуулах албатай юмуу.Тэр хүн чинь ядаж материалаа өгсөн ч юмуу үгүй ч юмуу бодоод үзэлдээ. Ухаантай байцгаая Монголчуудаа

  • З
    Зочин2020/09/29

    Нүдээ олсон шагналууд байнаа. ТОП 100г сүүлийн жилүүдэд Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой 2 л тэргүүлж байгаа. Эм Си Эс компаниа олон хуваацан учраас топ 30д ч байхгүй.

  • З
    Зочин2020/09/29

    Erdenes 5tolgoitoi hench margahgui ni saihan yumdaa. Yaltchgui sain ajillasanldaa

  • М
    Мөнх2020/09/29

    Хамгийн эхэнд татвар төлөлт шүүдээ , татвар бол олсоноо нийгэмтэй хууваалцаж буй хэлбэр