Ар гүнтийн замд автомашины ослоор 50 настай эрэгтэй нас баржээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/120453721_1834787719995309_1747535855680994529_n-2020-09-30-100245-154702350.jpeg

2020.09.29-ний өдрийн 16.20 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд “Isuzu Juston” маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иргэд жолооч та бүхэн авто замын нөхцөл, автомашин, ачаа тээшний хэмжээ, онцлогт тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

legacy:upload/images/ni/2020/09/30/120220169_1834787746661973_1769988268959723789_n-100237-1507937643.jpeg