Нөөцийн мах бэлтгэлд зориулж жилийн 11%-ийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгохоор шийдвэрлэв

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/111-2020-09-30-130558-636126324.jpeg

Засгийн өнөөдөр ээлжит хурлаа хийж байгаа бөгөөд 12 асуудал хэлэлцсэний дотор дараах асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11%-тай байхаар тогтов.

Энэ жил 20,000 тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байгааг Засгийн газраас мэдээллээ.