Ахуйн газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (1)-2020-10-01-131043-252070483.jpeg

Хан-Уул дүүргийн  дөрөвдүгээр хорооны Вива сити хотхоны М/8 дугаар байрны 8-р орцны  гуравдугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө 02:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход  иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ.

Дэлбэрэлтийн улмаас 24 настай эрэгтэй Д, 24 настай эрэгтэй С нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.