Архангай аймгийн зарим сумдад 11 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ца-2020-10-01-173642-2036252834.jpeg

Архангай аймгийн нийт нутгаар 9-р сарын 29, 30-ний өдрүүдэд цас орлоо. Аймгийн УЦУОШТөвөөс өнөөдөр өглөө буюу 10-р сарын 01-ний 08.00 цагийн байдлаар цасны зузааны мэдээг нарийвчлан гаргажээ.

Энэ мэдээгээр Төвшрүүлэх, Хангай сумдын нутгаар 10-11 см зузаан, Эрдэнэбулган, Тариат, Булган, Өндөр-Улаан, Хотонт, Чулуут,  Цахир сумдын нутгаар 1-9 см цасан бүрхэц тогтсон байна. Бусад нутгаар цасан бүүрхүүл тогтоогүй байна. Харин аймгийн Цагаан давааны замыг АЗЗА ТӨХК-ийхан цэвэрлэсэн бөгөөд одоогоор зам давааг хаагаагүй байна.