Нефтийн үнэ гурав гаруй хувиар уналаа

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1587075740_neft_new-2020-10-03-150218-2128441836.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусээр халдварласнаа мэдэгдсэний зэрэгцээ тус улсын хууль тогтоогчид эдийн засгийн тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа энэ үед нефтийн үнэ гурав гаруй хувиар унасан байна.

“Brent”-ийн нэг торх нефтийн үнэ өнөөдөр 1.47 ам.доллар буюу 3.6 хувиар буурч, 39.4 ам.долларт хүрчээ.  АНУ-ын хууль тогтоогчид эдийн засгийн тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаатай холбоотойгоор нефтийн эрэлт улам багасаж, үнэ нь дахин буурах хандлагатай байгаа юм.