Фото сурвалжилга: Улаанбаатар хотын замын түгжрэл

Нийгэм
admin
Унших: 2 мин 4 сек
00
legacy:upload/images/ni/2020/10/25/1-000650-728024199.jpeg

Улаанбаатар хотын замын түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Өнгөрч буй долоо хоногийн лхагва гарагт /2020.09.30/ хот даяар "тэг" зогсолт буюу урьд хожид байгаагүй түгжрэл үүсэн ард иргэдийг ихээхэн бухимдуулсан. Замын түгжрэлийн асуудал зөвхөн тэр өдрөөр зогсохгүй цаашид ч бидний толгойны өвчин болсон хэвээр. Энэ удаад бид ажлын өдрийн оройн 18:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын замын түгжрэл хэр зэрэг байгааг гэрэл зургийн дурандаа буулгалаа.

Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан

legacy:resources/images/photo_content/15-2020-10-03-173944-29041517.jpeg

10-р сарын 1. 20 цаг 46 минут. Их тойруу, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар. 2019 онд Монгол улсад нийт бүртгэлтэй автомашины 520452 буюу 55,7% нь баруун талдаа жолооны хүрдтэй.

legacy:resources/images/photo_content/14-2020-10-03-173905-1277434082.jpeg

10-р сарын 1. 20 цаг 42 минут. Их тойруу, Баруун дөрвөн замын уулзвар.

legacy:resources/images/photo_content/13-2020-10-03-175815-1030902728.jpeg

10-р сарын 1. 20 цаг 42 минут. Их тойруу, Баруун дөрвөн замын уулзвар. 2019 оны байдлаар 69,472 суудлын автомашин импортоор орж ирсэн байна.

legacy:resources/images/news/12-2020-10-03-180124-2023957133-2020-10-20-130717-1764410978.jpeg

10-р сарын 1. 20 цаг 30 минут. Энхтайвны өргөн чөлөө. Баруун дөрвөн замын уулзвар.

legacy:resources/images/photo_content/11-2020-10-03-180157-411592801.jpeg

10-р сарын 1. 20 цаг 22 минут. Энхтайвны өргөн чөлөө. Замын хөдөлгөөнд 5 цаг оролцдог иргэд төлөвлөсөн ажлынхаа 37 хувийг л амжуулдаг.

legacy:resources/images/news/10-2020-10-03-180240-1016763704-2020-10-15-164042-1897304140.jpeg

10-р сарын 1. 20 цаг 08 минут. Энхтайвны өргөн чөлөө. Peace mall худалдааны төвийн уулзар.

legacy:resources/images/photo_content/9-2020-10-03-180258-1359137101.jpeg

10-р сарын 1. 19 цаг 57 минут. Энхтайвны өргөн чөлөө. Peace mall худалдааны төвийн уулзар. Нийслэлийн 2020 оны тоон судалгаагаар нийслэлийн хэмжээнд 1100 км хатуу хучилттай авто зам бий.

legacy:resources/images/photo_content/8-2020-10-03-180326-1640455284.jpeg

10-р сарын 1. 19 цаг 37 минут. Чингисийн өргөн чөлөө. 300 мянган автомашинаар тооцоход Улаанбаатар хотод нэг хүн өдөрт 1 цаг, жилд 45 хоногийг түгжрэлд өнгөрүүлж байна.

legacy:resources/images/photo_content/7-2020-10-03-180359-202611180.jpeg

10-р сарын 1. 19 цаг 06 минут. Их тойруу. Баянбүрдийн тойрог.

legacy:resources/images/photo_content/6-2020-10-03-180414-529837932.jpeg

10-р сарын 1. 19 цаг 04 минут. Их тойруу. Баянбүрдийн тойрог. 2020 оны эхний улирлын байдлаар Улаанбаатарт 100 хүнд 32 машин ноогдож байна.

legacy:resources/images/news/5-2020-10-03-180428-335149943-2020-11-13-112427-1721232077.jpeg

10-р сарын 1. 18 цаг 15 минут. Сүхбаатарын гудамж. Түгжрэл үүсэж буй шалтгаануудын нэг нь нэгдүгээр эгнээнд автомашин байрлуулах.

legacy:resources/images/photo_content/4-2020-10-03-180442-471906544.jpeg

10-р сарын 1. 18 цаг 03 минут. Их сургуулийн гудамж. "30 минутаас дээш хугацаанд 100 метрээс дотогш зайнд 0-15 кмц хурдтай зорчиж байвал түгжрэл гэж үзнэ."

legacy:resources/images/news/3-2020-10-03-180456-1658662493-2020-10-15-091535-469118164.jpeg

10-р сарын 1. 17 цаг 48 минут. Эрхүүгийн гудамж. 11-р хорооллын зам.

legacy:resources/images/news/2-2020-10-03-180538-193638837-2020-11-12-121126-1817245843.jpeg

10-р сарын 1. 17 цаг 30 минут. Бээжингийн гудамж. Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд техникийн үзлэгт хамрагдсан нийт 368480 автомашин байна.

10-р сарын 1. 17 цаг 30 минут. Бээжингийн гудамж. МУ-ын нийт тээврийн хэрэгслийн 801594 буюу 76,8% нь 10-аас дээш жилийн насжилттай.