Алба хаагчид 5-15 метрийн гүнд 22 удаагийн шумбалт хийлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/04-2-6wzpknf4t5e5183q4gamfdp961tuiu1jeuwtbfrvuio-1-6wzzsufvwjf9idy2gfummmucqmdjbxf1x9695qij6tc-2020-10-05-092930-445182866.jpeg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлага”-ыг Тайшир сумын нутагт орших  “Гэгээн” нууранд зохион байгууллаа. Сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны Аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Д.Батчулуун удирдан явуулсан бөгөөд алба хаагчид 5-15 метрийн гүнд 22 удаагийн шумбалтыг хийсэн юм. 

legacy:upload/images/ni/2020/10/05/03-1024x683-092900-867196525.jpeg

Мөн усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэл, ашиглах, үйлчилгээ хийх, хадгалах, усны гүнд даралт тэнцвэржүүлэх арга сэдвээр онолын мэдлэгээ дээшлүүлж,  “GPS” /байршил тогтоогч/ луужин ашиглаж, зүг чиг тогтоох дадлага хийлээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.