Автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-11-13-130145-943188633.jpeg

Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн нутагт, төмөр замын гарам дээр  уржигдар 18:05 цагийн үед автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч Х нь Зэвсэгт хүчний 017 дугаар цэргийн ангийн “Фотон” маркийн машиныг жолоодож яваад Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын долдугаар км-ийн хаалтгүй гарам дээр ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй гэмтжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газрынхан шалгаж байгаа юм.