Гарц хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/908f07b789256b61efc11a7a4d9903dfff37727d-2020-10-06-151335-892804728.jpeg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй хашаа татсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардах хуудас өгсөн боловч өнөөг хүртэл шаардлагыг биелүүлээгүй учир иргэдийн аюулгүй чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан зөвшөөрөлгүй татсан  хашааг албадан буулгасан байна.

330 байршилд зөвшөөрөлгүй газар эзэмшиж, хашаалсан зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.