Цагааннуур-Улаанбайшинтын замыг хатуу хучилттай болгоно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/p1bn2i0gaa1s891fabbvq1up816sv1-164417-905406558-2020-10-07-123853-965448047.jpeg

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлажээ.

Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинтын 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдсэн 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинтын замыг 2022 онд дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болох аж.