Япон 12 орны иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрнө

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/japan-airport-information-1280x720-2020-10-08-094648-2064709163.jpeg

Япон ирэх сараас БНХАУ тэргүүтэй 12 орныг хилээр нэвтрэхийг хориглосон жагсаалтаасаа хасахаар төлөвлөж байна гэж “Yomiuri” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, үлдсэн 11 улс орон, нутаг дэвсгэрт Тайвань, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ, Вьетнам, Малайз зэрэг багтаж байгаа юм.

Японы Засгийн газар коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд одоогийн байдлаар 159 улс орон, нутаг дэвсгэрийн иргэдийг хилээрээ нэвтрэхийг хоригложээ.