Цэрэг татлага энэ сарын 22-25-ны өдрүүдэд болно

Нийгэм
admin
Унших: 1 мин
20
legacy:resources/images/news/1-2020-10-22-085353-1460583735.jpeg

2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-25-ны өдрүүдэд болно.
Энэ жил “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдэж байгаа аж.
Мөн тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй юм.
Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй билээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюутнуудыг цэргийн албанд татахаа болимоор юм. Өчнөөн чирэгдэл болоод байх юм.

  • Н
    Наран

    Оюутнуудыг дуудаж хаа хаанаа чтрэгдэл үүсгэж бхйдагаа болимоор юм..Намар эрүүл мэндийн үзлэгээр орчихсон 4 жил сураад дахиж дуудагдах нь тодорхой асуудалд жил бүр сүржигнэж иргэн хувь хүнд дарамт үүсгээд бна.