Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнөөдөр

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/НӨАТ-2020-10-08-153705-1627055003.jpeg

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Үүний дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөх гэж байгаа тул төлбөрийн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд 901,615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар,

нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,

гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,

дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.

Лавлах утас: 1800-1288