Есдүгээр сард 2,3 сая хүн нийгмийн халамж хүртсэн гэв

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/р-2020-10-08-162726-1254561318.jpeg

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид энэ оны 9 сарын байдлаар давхардсан тоогоор 2,313,210 хүнийг хамруулж, 1,122,7 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцуулсан байна.

legacy:upload/images/ni/2020/10/08/нх-162610-1850750989.png

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх II багц ажлыг хэрэгжүүлэхээр шийдэж, нийгмийн халамжийн тэтгэвэр, зарим төрлийн үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэн олгосныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.