Сөүлээс 264 иргэн эх орондоо ирлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/90055786_2802078946542807_8226492994828632064_n-164540-1657096819-2020-11-09-131106-1531455520.jpeg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 264 иргэн эх орондоо ирлээ.  Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 140 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлажээ.