Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ерөнхийлөгч энэ сарын 11-13-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдтэй уулзана
00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзана.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ:
2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хөгжим, жүжгийн театрт 13:00 цагаас,
2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бөхийн өргөөнд 18:00 цагаас,
2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрт 12:00 цагаас тус тус болно.



