ЭМЯ: 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/986b18813bc5b515dcc5244598a915c6d98bdf50-2020-10-23-130336-28669964.jpeg

Өнөөдөр /2020.10.11/  ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 316 боллоо.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д уг өвчний улмаас зургаан хүн эмчлэгдэж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүндэвтэр, таван хүний биеийн байдал хөнгөн байна.

legacy:upload/images/ni/2020/10/11/66bc9373f3f719e9074af7dfba3a146f-134730-560197995.jpeg