Түүхий нүүрс хот руу оруулахгүй байхыг анхааруулж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1-164719-1187205425-2020-10-12-130258-768543810.jpeg

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр Kia bongo маркын ачааны авто машинаар түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч 39,6 кг түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад хүлээлгэн өгч ажиллалаа. Иймд Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.