Аваргын цомыг тойрсон сонирхолтой баримтууд

Бусад
admin
Унших: 2 мин 1 сек
10
legacy:resources/images/news/42454546-2020-10-12-150053-1534133144.jpeg

Өнөөдрийн Лос Анжелэс Лейкэрс багийн аваргын цом нь тус багийн түүхэн дэх 17 дахь аваргын цом болон нэмэгдлээ. Коби Брайнтаар удирдуулсан Лос Анжелэс Лейкэрс баг 2010 онд  хамгийн сүүлд аварга болж байжээ. 

legacy:upload/images/ni/2020/10/12/1-140009-1961688119.jpeg

НБЭ-ийн 2020 оны аваргын цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогч(Final's MVP) болсон Леброн Жэймс гурван өөр багт тус шагналыг хүртсэн цор ганц тоглогч боллоо. Тэрээр 2012, 2013 онуудад Миами Хит багийн бүрэлдэхүүнд, 2016 онд Кливлэнд Кавалерс багийн бүрэлдэхүүнд мөн энэ жил Лос Анжелэс Лейкэрс багийн бүрэлдэхүүнд тоглон аваргын цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон юм. 

legacy:upload/images/ni/2020/10/12/2-140534-1146479454.jpeg

НБЭ-ийн түүхэнд хамгийн олон жил аваргын төлөө өрсөлдсөн хоёр баг бол Лос Анжелэс Лейкэрс болон Бостон Селтикс багууд юм. Энэхүү хоёр баг нь түүхэндээ 12 удаа аваргын төлөө учраа таарч байжээ. Харин энэ хоёр багийн аль алиных нь бүрэлдэхүүнд багтан аваргын цомыг өргөсөн цор ганц тоглогч Ражон Рондо боллоо.

legacy:upload/images/ni/2020/10/12/3-141220-2091111645.jpeg

Аваргын цом тамирчин бүхэнд үнэ цэнэтэй. Харин өнөөдрийн Лейкэрсийн аваргын цомын үнэ цэнэ Дуайт Ховардад хамгийн томоор хэмжигдэж буй. Тэрээр 15 дахь жилдээ НБЭ-д тоглож буй бөгөөд анх удаа аваргын цомыг хүртэж буй нь энэ. Мөн тэрээр одоогоос 11 жилийн өмнө буюу 2009 онд Орландо Мэйжик багийнхантайгаа Лейкэрстэй аваргын төлөө цувралд хожигдол хүлээж байсан.

legacy:upload/images/ni/2020/10/12/4-142048-1628977967.jpeg

Дэнни Грийн хоёр жил дарааллан хоёр өөр багийн өмсгөлтэйгээр аваргын цомыг хүртлээ. Үүнээс гадна тэрээр 2014 онд Сан Антони Спөрс багийн бүрэлдэхүүнд мөн аваргын цомыг өргөж байсан туршлагатай лигийн бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг шидэгчдийн нэг билээ. 

legacy:upload/images/ni/2020/10/12/5-142637-1923189474.jpeg

Жавель Макгий мөн гурав дахь аваргын цомоо хүртэж буй нь энэ. Тэрээр 2017, 2018 онуудад Голдэн Стэйт Уарриорс багийн бүрэлдэхүүнд аварга авч байсан билээ. Шакил Онийлийн бэлтгэн бүтэлгүй тоглогчдын бичлэгийг эвлүүлэн хүргэдэг "Шактин э фүүл" нэвтрүүлэгт байнга бүтэлгүйгээрээ дуудуулсаар замналынхаа гол үеийг өнгөрүүлсэн түүний тамирчны замнал энд хүрнэ хэмээн хэн ч төсөөлөөгүй байсан биз ээ.

legacy:upload/images/ni/2020/10/12/7-144001-2021507391.jpeg

2012 оны драфтын тэргүүн сонголт Энтони Дэвис замналынхаа анхны аваргын цомыг хүртлээ. Тэрээр энэ жилийн плэйоффд 27.7 оноо, 9.8 самбар дунджилсан байна. Түүнийг аваргын цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналын төлөө Леброн Жэймстэй өрсөлдөж буй талаар олон хүн маргалдаад байсан. 

legacy:upload/images/ni/2020/10/12/6-144717-1755696236.jpeg

Хожигдол хүлээсэн хэдий ч энэ жилийн аваргын цувралд хамгийн их хүч хөдөлмөр гарган талбай дээр хамгийн их минут тоглосон тоглогч бол Жимми Батлер билээ. Мөн тэрээр багийнхныгаа нийт авсан оноо, самбар, ашигтай дамжуулалт, бөмбөг таслалт, хаалтаар тэргүүлсэн юм.

Б.Амарбаясгалан

www.ubn.mn