Энэ оны эхний есөн сард 20 эх энджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-10-12-170440-538956596.png

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 20 эх эндсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс долоон тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Цэргийн төв эмнэлэг, нийслэлийн “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, Багануур дүүрэг, Өвөрхангай, Дорноговь, Ховд, Архангай, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт эхийн эндэгдэл бүртгэгджээ. Шалтгаанаар нь авч үзвэл эрхтэн тогтолцооны эмгэгээр долоо, төрсний дараах болон жирэмсний хүндрэлээр 13 эх энджээ. Манай улс эхийн эндэгдлийг бууруулж, энд онд 100 мянган төрөлт тутамд 25 болгох зорилт дэвшүүлсэн. Гэтэл энэхүү үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна.