Фото: Жирийн бус амьдрал туулсан Жимми Батлер

Бусад
admin
Унших: 2 мин 28 сек
10
legacy:resources/images/news/678575-2020-10-13-121548-1092147675.jpeg

Жимми Батлер 1989 оны 9-р сарын 14-нд АНУ-ын Техас мужийн Хьюстэн хотод мэндэлжээ. Тэрээр багаасаа л аавыгаа мэдэхгүй өссөн ба 13 настайд нь төрсөн ээж нь түүнийг гэрээсээ хөөжээ. Ээж нь түүнд "Би чамайг дахиж хармааргүй байна. Эндээс явж үз." хэмээн хэлж байжээ. 13 настай хүү гэрээсээ хөөгдсөн хэдий ч сургуулиа орхилгүй ангийнхаа найзынд хоног төөрүүлж байв. 

legacy:upload/images/ni/2020/10/13/1-114103-874702883.jpeg

Ахлах сургуульд орохын өмнөх зун хүртэл Жимми найзуудынхаараа хоног төөрүүлсэн хэвээр байв. Шинэхэн оюутан Жордан хэмээх найз нь түүний амьдралыг өөрчилсөн юм. Тэрээр Жиммиг гэртээ байлгахыг ээж Мишель Ламбертаас хүссэн бөгөөд хэдийгээр Мишель 7 хүүхдийн ээж байсан хэдий ч Жиммиг гэртээ үлдээхээр шийджээ.

legacy:upload/images/ni/2020/10/13/7-114240-1282765652.jpeg

Мишель түүнийг төрсөн эх шиг нь хайрлан Висконсин мужийн Маркүэтийн Их Сургуульд элсүүлжээ. Маркүэтийн Их Сургуульд элсэхийн өмнө Тайлор жуниор коллежид сурч байжээ. Жимми Маркүэтийн Их Сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглон сургуулиа амжилттай төгсөөд НБЭ-д орох хүсэлтээ гаргасан.

legacy:upload/images/ni/2020/10/13/2-114407-1691042986.jpeg

Тэрээр хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан ба түүний бие Америк хөл бөмбөг тоглоход жижигдэж байсан учир сагсан бөмбөгийг сонгож байжээ.

legacy:upload/images/ni/2020/10/13/6-115441-854633457.jpeg

2011 оны НБЭ-ийн драфтын эхний тойргийн сүүлийн сонголт болох 30 дугаар сонголтоор түүнийг Чикаго Буллс баг эгнээндээ нэгтгэсэн.

legacy:upload/images/ni/2020/10/13/4-114703-34948557.jpeg

Зургаан улирал Чикаго Буллс багтайгаа тоглохдоо таван удаа плэй-оффд шалгарсан ба Буллс багийн бүрэлдэхүүнд шилдэг хамгаалагчаар чухал үүрэг гүйцэтгэн тоглож байсан. Түүний ур чадвар нэмэгдсээр 2014-2015 оны улирлын шилдэг амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртсэн. Чикаго Буллсд байх хугацаандаа эхний гурван улиралд ердөө 8.1 оноо дунджилсан бол сүүлийн гурван улиралдаа 21.6 оноо дунджилсан байна. 

legacy:upload/images/ni/2020/10/13/8-114925-1368970366.jpeg

Техас мужийн уугуул Жимми Америк контри дуу сонсох дуртай. Мөн түүний тоглох дуртай тоглоом нь даалуу ба хувийнхаа даалууг хаа ч авч явдаг аж.

legacy:upload/images/ni/2020/10/13/3-115702-1572552731.jpeg

Түүний Чикаго Булсс багийн бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн замналын оргил үе нь 2014-2015 он байсан ба тус жилдээ Чикаго Буллс плэй-оффын хоёрдугаар шатанд Кливленд Кавалерст 4:2 харьцаатайгаар хожигдож байсан.

legacy:upload/images/ni/2020/10/13/10-115025-890090361.jpeg

2017-2019 онд Миннасота Тимбэрволвэс багийн бүрэлдэхүүнд тоглож байсан ба багийн амжилт төдийлэн хангалттай хэмжээнд хүрээгүй. Харин 2019 оны улирлын дундуур Филаделфиа 76 багруу солигдон очиж бүсийн аваргын төлөө Торонто Рапторс багтай 7 тоглолт гарган Кавай Леонардын хожлын шидэлтийн улмаас хожигдол хүлээсэн. Хүн бүр Кавайгийн хожлын шидэлтийг ярьдаг боловч түүний өмнөх довтолгоон дээр Жимми Батлер довтлон оноо авч оноог тэнцүүлсэн талаар дурсдаг хүн цөөн. 

legacy:upload/images/ni/2020/10/13/116-115206-189618102.jpeg

Орландод болж өндөрлөсөн улирлын сүүлийн тоглолтуудын үеэр Жимми өөрийн өрөөндөө кофе чанан түүнийгээ бусад тоглогчдод худалдаалж буй нь сошиал ертөнцөд шуугиулаад амжсан. Жимми Батлер зөвхөн кофеноос гадна хоолонд сонирхолтой нэгэн билээ. Тэрээр өөрийн гэсэн хоолны шоуны хэд хэдэн дугаараа өөрийн сувагтаа оруулсан. 

legacy:upload/images/ni/2020/10/13/5-115809-106399966.jpeg

Өнөөдрийн байдлаар түүний замналын хамгийн шилдэг улирал нь энэ жилийн плэй-оффийн аваргын цувралын тоглолтууд байна. Тэрээр энэ финалын зургаан тоглолтод 26.2 оноо, 8.3 самбар, 9.8 ашигтай дамжуулалт болон 43 минутыг дунджилсан байна. Мөн тэрээр Финалын түүхэнд 35-аас дээш оноо, 10-аас дээш самбар, 10-аас дээш ашигтай дамжуулалт, 5-аас дээш бөмбөг таслалт хийсэн цор ганц тоглогч болон бүртгэгдлээ. 

legacy:upload/images/ni/2020/10/13/12-115325-1537743923.jpeg

Б.Амарбаясгалан

www.ubn.mn